Monday, February 20, 2012

Хагас зуун жил мал дагасан Ж.Дэмбэрэл УЛСЫН САЙН МАЛЧИН боллоо

Аймгийн аварга, энх сүрэгтэн, мянгат малчин Жавзангийн Дэмбэрэл 2009 онд 1026, 2010 онд 1188, 2011 онд 1234 мал тоолуулан сүүлийн гурван жил мянгат малчнаа бататган бахдам амжилт гаргасан учир усан луу жилийн сар шинийн босгон дээр УЛСЫН САЙН МАЛЧИН болж Их-Уул сумынхан төдийгүй Хөвсгөл нутаг, монгол түмнээ баярлууллаа. Тэрбээр 1962 онд цэргээс халагдаад Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд мал маллаж эхэлснээс хойш тасралтгүй 50 хавар мал төлүүлж, 50 намрын шувуудыг үджээ. Өнөөдөр, үр хүүхэд шавь нар нь өрх өсгөж, сум сунгаж, зарим нь мянгат малчны энд хүрч, буурал хоньчны магнайг тэнийлгэсэн юм. Д.БАТ

Sunday, February 05, 2012

УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО “Улсын сайн малчин”-аар Их-Уулын Шивээ багийн Ж.Дэмбэрэл, Цагаан-Уул сумын Тосон багийн П.Бямбаа, Түнэл сум Навчилтай багийн А.Дашжамц, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор Тариалан сумын "ЭТҮ" ХХК, “Улсын тэргүүний тариаланч”-аар Тариалангийн "Алтан дуулга " компанийн механикжуулагч Д.Мөнхтогтох нар шалгарсан байна.

Monday, October 17, 2011

Сурталчилгаа

С.ПҮРЭВЖИЙН МЭНДЧИЛГЭЭ
Төрөлх сумынхаа 80 жилийн ой тохиолдуулан ангийн нөхдөө мэндчилгээ дамжуулсан Улаан-Уул сумын уугуул С.Пүрэвжийн мэндчилгээг нийтэлж байна.
1967 онд Цэрэннадмид багштай 1 А ангид орж байсан хүүхэд насны найз нар
Б.Амгаланбаяр
М.Батсуурь
Д.Батсүх
М.Батчулуу
Н.Батчулуу
Ц.Баттөмөр
Л.Баярдалай
Ш.Баяраа
Ц.Буяннэмэх
С.Буянтогтох
С.Ганбат
С.Ганзориг
Ж.Ганзориг
В.Галбаатар
Ж.Даваасүрэн
Ш.Дашзэвэг
Б.Лхагваа
С.Лхагважий
Ч.Нямжий
Р.Наянбат
О.Оюун
Оюунчимэг
О.Оньсого
О.Пүрэвдорж
С.Пүрэвжий
Д.Сүхээ
Д.Түмэнбаяр
Р.Тунгалаг
О.Цэндмаа болон Бурмаа багштай 1-ийн Б ангийнхандаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж ертөнцийн мөнх бусыг найз нарынхаа гэр бүл төрөл төрөгсөд үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1967 оны 1-ийн А ангийн сурагч С.ПҮРЭВЖИЙ

Friday, April 29, 2011

"МААНАР" сонины шинэ дугаар гарлаа

Дархад зоны түүхийн товчоон "Маанар" сонины шинэ дугаар саяхан гарлаа. Энэ дугаарт Дархад бөө Т.Эрдэнэ, Цагааннуурын Б.Амгалан \Амбай зайран\нартай хийсэн сонирхолтой ярилцлага, олон дугаар дамжсан "Могойн хорлол" сонирхолтой баримтат туужийн төгсгөл, дархадын овгийн \тээхэн\ тухай Т.Эрдэнийн бичсэн "Дархад түүх" өгүүлэл, МУБИС-ийн профессор С.Эрдэнэмаамын бичсэн дурсамж зэрэг олон бүтээл оржээ.
Дугаарыг уламжлал ёсоор үнэгүй тараасан байна.

Thursday, April 07, 2011

“Дархадын бүс нутгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болно

Бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, оновчтой, зөв менежмент, өөр хоорондоо өрсөлдөхүйц өвөрмөц онцлог бүхий бүтээгдэхүүн бий болгох, экологи болон байгаль орчинд эвсэг байх нөхцөл боломжуудыг судлах зорилгоор энэ оны 4 дүгээр сарын 16-нд оюутны эрдэм шинжилгээний хурал болно. Тус хурал маань Шинжлэх ухааны гавъяат, түүхийн ухааны доктор О.Пүрэвийн мэндэлсний 80 насны ой, Рэнчинлхүмбэ сум үүсэн байгуулагдсаны 80 жил, Улаан-Уул сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулагдах юм байна. Сонирхсон оюутан залуус дархад судлаачид өргөнөөр оролцох энэхүү хурлыг “Дээдэс Хайрхан” академи, “Пүрэв сан”, “Дархадын оюутны холбоо”, “Хаш эрдэнийн сүмбэр” ТББ зохион байгуулж байгаа юм байна. Зарим мэдээллээ 99262815, 99715141, 99264575, 95734586 тоотоор холбоо барьж лавлана уу.

Monday, January 10, 2011

“Тусгай салаа”-ны зохиолч Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн боллоо
“Хэцүү анги”, “Тусгай салаа” киногоороо Монголын үзэгчдийн танил болсон шог зохиолч А.Амарсайхан МЗЭ-ийн үүсч байгуулагдсаны 82 жилийн ойн үеэр саяхан МЗЭ-ийн гишүүн боллоо.
“Өөхөнд хулдсан егөө” хошин шог зохиолын анхны номоороо “шан татсан” зохиолч Амарсайхан сүүлийн үед тайз дэлгэцийн бүтээл үрүү хүчтэй орж ирж үзэгчдийн таашаал хүлээсэн уран бүтээлч болж байна. “Шавиасаа дэлхийд зартай уран бүтээл төрөхийг хүлээж болно шүү” гэж багш нь хэллээ.