Friday, April 29, 2011

"МААНАР" сонины шинэ дугаар гарлаа

Дархад зоны түүхийн товчоон "Маанар" сонины шинэ дугаар саяхан гарлаа. Энэ дугаарт Дархад бөө Т.Эрдэнэ, Цагааннуурын Б.Амгалан \Амбай зайран\нартай хийсэн сонирхолтой ярилцлага, олон дугаар дамжсан "Могойн хорлол" сонирхолтой баримтат туужийн төгсгөл, дархадын овгийн \тээхэн\ тухай Т.Эрдэнийн бичсэн "Дархад түүх" өгүүлэл, МУБИС-ийн профессор С.Эрдэнэмаамын бичсэн дурсамж зэрэг олон бүтээл оржээ.
Дугаарыг уламжлал ёсоор үнэгүй тараасан байна.

Thursday, April 07, 2011

“Дархадын бүс нутгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болно

Бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, оновчтой, зөв менежмент, өөр хоорондоо өрсөлдөхүйц өвөрмөц онцлог бүхий бүтээгдэхүүн бий болгох, экологи болон байгаль орчинд эвсэг байх нөхцөл боломжуудыг судлах зорилгоор энэ оны 4 дүгээр сарын 16-нд оюутны эрдэм шинжилгээний хурал болно. Тус хурал маань Шинжлэх ухааны гавъяат, түүхийн ухааны доктор О.Пүрэвийн мэндэлсний 80 насны ой, Рэнчинлхүмбэ сум үүсэн байгуулагдсаны 80 жил, Улаан-Уул сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулагдах юм байна. Сонирхсон оюутан залуус дархад судлаачид өргөнөөр оролцох энэхүү хурлыг “Дээдэс Хайрхан” академи, “Пүрэв сан”, “Дархадын оюутны холбоо”, “Хаш эрдэнийн сүмбэр” ТББ зохион байгуулж байгаа юм байна. Зарим мэдээллээ 99262815, 99715141, 99264575, 95734586 тоотоор холбоо барьж лавлана уу.