Friday, October 01, 2010

Хүүхдийн шинэ дуу мэндэллээ

Монголын зохиолчдын эвлэлийн болон шилдэг бүтээлийн "Алтан өд" шагналт Д.Батжаргалын шүлэг, хөгжмийн зохиолч Д.Өлзийхүүгийн ая "Сод эрдмийн өргөө" шинэ дуу саяхан гарчээ. Дууг Улсын тэргүүний 28 дугаар сургуулийн тав зургадугаар ангийн хүүхдүүд дуулжээ. Нийслэлийн зүүн захад Хужирбуланд байрладаг гэр номын сангийн захиалгаар бүтээсэн хэдий ч нийт сургуулиудад зориулж болохоор сайхан дуу болсныг хөгжим судлаачид багш сурган хүмүүжүүлэгчид үнэлж байна.

Дархад дуучны тоглолт болно

Дархад дууны нэрт мастер МУГЖ Б.Дариймаагийн "Хөвсгөл нутгийн цуурай" тоглолт энэ оны 10 дугаар сарын хоёронд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад болох ажээ. Тоглолтод АЖ Д.Самбуу, Хотгойд дууны нэрт мастер МУГЖ Д.Надмид, охин дуучин Б.Бямбадулам нар оролцох ажээ.
Мэдээллийн ивээн тэтгэгчээр ТВ5, NTV, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, "Их тайга" компани, "Эртний нутаг" зоогийн газар, Дархад зоны "Маанар" сонин нар оролцож байгаа юм байна.