Wednesday, January 21, 2009

“Дээдэс хайрхад академи” мэдэгдэл гаргалаа

“Монголын дархад зон” нийгэмлэгийн дэргэдэх “Дээдэс хайрхад академи” ТББ Монгол газар компанийн захирал Ц.Мянганбаярт хандан мэдэгдэл гаргаж энэ тухайгаа нийслэл хотноо хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Мэдэгдэлд, “Баяраам” гэдэг танай охин компани үйл ажиллагаагаа явуулахаар Цагааннуур, Ринчинлхүмбэ сумдын нутгийн зааг Шарга, Хавхны голын бэлчир, Жугнай гэдэг газар, машин техник тоног төхөөрөмжтэй очоод байгаад эрс дургүйцэн, дэлхийн их усны хагалбар, цэнгэг усны ай сав, дархадын хотгорт оршдог, байгаль экологийн өвөрмөц зүй тогтол бүхий нэн үзэсгэлэнт газар нутаг гэдгийг дурдаад “Та болоод танай компани үл тоомсорлох хандлага гаргах аваас бид өөрсдийн газар нутгаа хамгаалахын төлөө хүсэл эрмэлзэл, эрх ашиг, үйл хэрэгтээ үнэнчээр зогсож, амь биеийг үл хайхран эрс хурцаар тэмцэж чадна гадгээ нутаг усныхаа зон олны нэрийн өмнөөс хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.